Сурах хэцүү байна уу?
Ганцаардаж байна уу?
Чадахгүй юм шиг санагдаж байна уу?
Хэлний бэршээлтэй байна уу?
Завгүй л байна уу?
Нийгмийн олон асуудалд санаа зовж байна уу?
Бид бүгд хүний газраас эрдэм өвөрлөх гэж уйлах, ганцаардах, гуних, ядрах, азгүйтэх зэрэг нийтлэг бэрхшээлийг туулж, сурснаа эх орондоо зориулахсан гэж хичээж зүтгэж яваа ижил зорилготой оюутнууд. Бид өөр өөр орчноос ирдэг ч ижил нөхцөл байдалд ордог. Гадаадад сурч буй оюутнуудын хувьд зорилгоо эртнээс тодорхойлоод өөрийгөө системтэй бэлдээд ирсэн хэсэг, найзууд гадаад явсан учир би явна гэж гэнэт шийдээд ирсэн хэсэг, ээж аавынхаа шахалтаар бүрэн бэлэн бус байхдаа ирсэн хэсэг, байгууллагын болон бусад тэтгэлэг боломжийг авч ирсэн хэсэг зэрэг өөр өөр учир шалтгаанаар бид аль нэг оронд цоо шинэ ертөнцөд ирцгээдэг. Эхний өдрөөсөө бидэнд шинэ сонин сайхан зүйлсийн хажуугаар асуудал бага багаар тулгарна. Яваандаа энэ багахан асуудлууд нийлсээр дааж давшгүй зүйл мэт санагдаж эхлэх үе ирнэ. Яг энэ хүнд үед бид өөр хоорондоо ялгаатай хариу үйлдлийг үзүүлдэг. Зарим нь даван туулдаг, зарим нь орхиод явдаг, зарим нь бусдын нөлөөнд автдаг, зарим нь амиа хорлох тухай ч бодоод амждаг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар Монгол Улс 100,000 хүн тутамд 28.1 хүн амиа хорлодог гэжээ. Үүнд, гадаадад өндөр ачаалалтай суралцаж, ажиллаж буй оюутан залуусын тоо ч багтаж байгаа нь тун харамсалтай. Аливаа асуудал бэрхшээл тулгарахад та “БИ ЖИЖИГ ОРНЫ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ИРГЭН” гэдгээ санаарай. Таны сурсан жаахан зүйл ч эх оронд минь хэрэгтэй. Таны сурсан зүйл олон Монгол хүнд тус болж чадна. Учир нь хүн ам ихтэй оронтой харьцуулахад бид цөөхүүлээ учир нэг хүний нөлөөлөл маш хүчтэй байдаг. Энэ нь бидэнд боломж, хийх зүйл маш их байгаа гэсэн үг юм.
(®) Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
Researchers for Mongolia -ийн нийтлэл их таалагдав
No comments:
Post a Comment